8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Чамин-Эрдэнийн амь нас хохирсон хэргийг удахгүй  прокурорт шилжүүлнэ гэв

2018-12-25 15:39:16

ЦЕГ-аас шалгаж буй гэмт хэргүүдийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сард Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ амиа алдсан хэрэг гарсан. Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж  "шалгалтын ажиллагаа тун удахгүй дуусна. Удахгүй  прокурорт шилжүүлээд, хэргийн талаар тодорхой мэдээлэл  өгнө" хэмээн ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэв. Талийгаач  Ч-гийн амь нас хохирсон хэрэгтэй холбоотой хэргийн газраас нотлох баримт алдагдсан, нотлох баримт устсан зүйл байхгүй мөн  олон нийтийн сүлжээг ашиглан лифтэнд явсан хоёр иргэн болон нэг оролцогч эмэгтэй   уг хэрэгт холбогдолгүй болох нь шалгалтын явцад тогтоогдсон гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл