Пума зочид буудлын 2 давхарт
10:00 цагаас Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ аварга хэвлэлийн хурал хийнэ.
ШӨХТГ-т
11:00 цагаас Хэвлэлийн хурал зохион байгуулна. Хурлаар агентлагийн цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалтын ажлуудаас танилцуулна.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагаас "МАНАН дэглэмийг эсэргүүцэх Монгол түмний нэгдэл"-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11:30 цагаас Хятадад Чингис хааны зурагтай бэлгэвч үйлдвэрлэснийг эсэргүүцэж иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
MN-Мэдээллийн төвд
11:00 цагаас “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг иргэдэд өмчлүүлэх тухай хуулийн төслийг танилцуулж мэдээлэл хийнэ.
Хэвлэлийн хүрээлэнд
11:00 цагаас Монголын нийгмийн хэн манлайлж чадах вэ? Олон нийтийн санал асуулгын талаар "Эх орон хөгжил дэвшил ТББ"-аас мэдээлэл хийнэ.
Ардчилсан намын төв байрны 5 давхарт
11:30 цагаас Булган аймгийн Ардчилсан намын гишүүн, Бугат сумын ИТХ-ын төлөөлөгч Б бусдын гарт амиа алдаж, эхнэр нь хүнд гэмтсэн асуудлаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай нар хэвлэлийн бага хурал хийнэ.
Талст төв дээр
14:00 цагаас "Монголын эмэгтэйчүүдийн холбоо” гишүүд дэмжигчидтэйгээ хамтран “10,000 маск” аяныг өрнүүлж байна. Улаанбаатар хотын хамгийн их утаатай хэсгүүдэд байршиж буй цэцэрлэг, эмнэлгүүдэд хүрч, хүүхдүүдэд утаанаас хамгаалах маск түгээнэ.