8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Баянмөнх: Өнөөдөр бид хоёр гарын үсэг зурсан бичиг өгөөд Бөхийн өргөөг нээлгэнэ

2018-12-26 10:32:00

Монголын үндэсний бөхийн холбоо, Бөхийн өргөөг тойрсон маргаан нэг талдаа гарч шийдвэрлэгдэж байгаа талаар Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ

Үүсээд байгаа нөхцөл байдлыг хүмүүс мэдэж байгаа. Одоогоор Бөхийн өргөө хаалттай байгаа. Цагдаагийн байгууллагын зүгээс олон нийтийн өмч хөрөнгөөр бүтсэн Бөхийн өргөөг тал талаас эвдэж сүйтгэхгүй байх баталгаа гаргаж өг гээд хамгаалалтдаа байлгаж байгаа. 

Х.Баянмөнх аварга бид хоёр тал талаасаа ахмад настай нь, бид 20 насны зөрүүтэй хэдий ч аав хүү шиг, ах дүү шиг барилдлагатай хүмүүс. Бид хоёр хэд хэдэн удаа уулзсаны эцэст Монгол бөхийн төлөө санал санаачлага гаргая гэж ярилцсан.Ингээд Бөхчүүдийн хамтран ажиллах түр зөвлөлийг байгуулаад байна.

 16 жилээр шүүхээр явсан энэ асуудал хэзээ шийдэгдэхийг мэдэхгүй байна. Шүүхийн шийдвэр яаж гаргахаас шалтгаалахгүйгээр цаашдын үйл ажиллагаа явах ёстой. Миний хувьд “ИХ ЭВ” хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Бөхийн холбооны тэргүүн болсон. Жилийн өмнөөс би татгалзсан шийдвэр гаргасан тэр байр сууриндаа хэвээр байгаа. Цаашид их хурлаа дахин хуралдуулаад шийдвэр нь гараад явах байх. Зарим хүмүүсийн ярьж байгаа шиг  Х.Баянмөнх гуайтай хэрэлдэж, холбоог булаацалдсан зүйл байхгүй. Өнгөрсөн 20, 30 жилийн хугацааны мэдээллийг шүүгээд үзэх хэрэгтэй. Бидэнд муудалцсан, маргалдсан зүйл байхгүй. Монголын ард түмнээ чилээсэн энэ асуудалд бидний буруу үйлдэл байгаа бол бид ард түмнээсээ уучлал хүсэж байна. Бас Баянаа аваргынхаа сэтгэлд хүрээгүй асуудал байгаа бол өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмнө албан ёсоор уучлал хүсэж байна.

Дархан аварга Х.Баянмөнх

Бид хоёр бөхийн холбооны маргаанаас гадуур бурхнаас заяасан үүргийн дагуу өнөөдөр мэдээлэл хийж байна. Бид бөхийн холбооноос хамааралгүйгээр зэрэг зиндаагаараа бөхийн үйл хэргийг зохицуулах үүрэгтэй. Бидний бөхчүүдийн хамтарч байгуулсан түр зөвлөл Бөхийн өргөөг нээж, хэвийн үйл ажиллагаанд нь шилжүүлнэ. Шүүхийн шийдвэр аль талд гарна тэр цагт Бөхийн өргөөг холбоонд нь шилжүүлнэ. Өнөөдөр бид хоёр гарын үсэг зурсан бичиг өгөөд Бөхийн өргөөг нээлгэнэ.

16 жил шүүхдээд өнөөдөр ч гэсэн маргааш үргэлжилж байна. Бөхийн холбооны маргаанаас гадна бөхийн үйл ажиллагаа зогслоо. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ бид хоёр жудгаа гаргаж энэ асуудлыг нэг талд гаргах ёстой гэсэн байр сууринд нэгдсэн. Дээр үеэс нааш хэн нэгэн бөхийн холбоог удирдах, эзэмших эрхгүй байсан. Гэтэл өнөөдөр энэ маргаанаас болж Бөхийн холбоо тас түгжсэн байгаа. Бөхийн холбоонд ажилладаг 30 гаруй хүний амьдрал зогссон. Би Л.Чинбатын холбоог хууль ёсны холбоо гэж үздэг. Б.Бат-Эрдэнэ бол бас ёс дүрмийн дагуу тэргүүн болсон. Гэхдээ Бөхийн өргөө аль ч холбооны өмч биш. Б.Бат-Эрдэнэ аварга бид хоёр цэвэр монгол бөхийнхөө төлөө явна гэж шийдсэн. Монгол түмэн хэдэн зуун жил дээдэлж өв соёлоо эрхэмлэсэн монгол бөхөө дээдэлж явах ёстой. Бид хоёрт бурханаас заяасан үүргийнхээ дагуу энэ асуудлыг шийдвэрлээд цааш явах ёстой гэж үзэж байгаа. Бид нар муудалцсан үе байхгүй. Харин үзэл бодлын зөрүү байсан.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
н
ТА 2-ЫН ӨМЧ ҮҮ... БӨХИЙН ӨРГӨӨ... КК
2018/12/26 202.179.31.35
зочин
Х.баянмөнх аварга зүгээр гэртээ л байвал барав шдээ.
2018/12/26 202.179.25.220
Батхаан
Агуу хүмүүсийн асуудлыг муу мулгуу гентэй чам шиг хужаа шүүхгүй далд ор(доорх хужаад зориулав
2018/12/26 64.119.23.237
Сэтгүүлч Отгоны шүлгийг дахин 2 уншиж, цээжилцгээ.
зочин
2018/12/26 202.21.109.132
Харыг хар
Хар нь хулхидна даа. Харж л байя, ханана цадна, ичнэ, зовно гэх зүйл үгүй бөлгөө
2018/12/26 202.131.227.82
  • Recent
  • Most Read
  • Most Comment