8o
Улаанбаатар хот
mobile menu

МЭХ-оос АНУ-д цэргийн зориулалтаар ашигладаг, агаарын хамгийн жижиг бактерийг шүүдэг маскийг тараана

2018-12-26 13:51:00

“Монголын эмэгтэйчүүдийн холбоо” гишүүд дэмжигчидтэйгээ хамтран “10.000 маск” аяныг өрнүүлж байна. Улаанбаатар хотын хамгийн их утаатай хэсгүүдэд байршиж буй цэцэрлэг, эмнэлгүүдэд хүрч, хүүхдүүдэд утаанаас хамгаалах маск түгээх бөгөөд энэхүү санаачилгыг Баруун 4 замын Голомт хотхонд байрлах “Талст худалдааны төв”-ийн хамт олон дэмжин, хамтарч ажиллаж байгаа аж. Энэ талаар МЭХ-ы төлөөлөл болон “Талст худалдааны төв”-ийн хамт олноос мэдээлэл хийлээ. МЭХ-ы УЗ-ийн гишүүн Цэнгэлсайхан тус аяны талаар мэдээлэл өгөхдөө "Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь эхчүүд, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудалд онцгой анхаарч, шийдвэрлэхийн тулд аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажилладаг. Өнөөгийн нөхцөлд нийгэм тулгамдаж буй том асуудал нь утаа буюу агаарын бохирдол. Үүний хор хөнөөлд хүүхдүүд их өртөж байна. Тиймээс бид энэ удаад Талст худалдааны төвтэй хамтран хамгийн их утаатай хэсгүүд болон Чингэлтэй, Баянгол зэрэг дүүргийн утааны голомтод амьдарч буй хүүхдүүд болон замын цагдаа, ТҮК-ийн ажилтнуудад нийт 10,000 маск тараана" гэсэн мэдээллийг өглөө.

Тус аяны хүрээнд тарааж буй 10.000 маскийг ТАЛСТ  худалдааны төвөөр үйлчлүүлсэн иргэдийн жил гаруйн хугацаанд хандивласан таван сая орчим төгрөгөөр худалдан авсан байна. Тодруулбал, АНУ-ын цэргийн зориулалтаар ашигладаг, агаарын хамгийн жижиг бактерийг ч шүүж чадахуйц сайн чанарын маск гэдгийг тус худалдааны төвийн ажилчин тодотгож хэллээ. Маскийг Сонгинохайрхан дүүргийн 170-р цэцэрлэг, Баянгол дүүргийн 54-р сургууль, Эх нялхсын эрүүл мэндийн төв гэх мэт хамгийн их утаатай хэсгүүдээр тарааж эхэллээ.

Монголын эмэгтэйчүүдийн холбоо болон Талст төвийн төлөөлөгчид ЭХЭМҮТ-ийн албан хаагчид болон эмчлүүлэгчиддэд амны хаалтаа тараав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment