Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нефть импортлогч компаниудад хийсэн хяналт шалгалтын үр дүнг өнөөдөр танилцуулж мэдээлэл хийлээ. Уг шалгалтаар есөн шатахуун импортлогч компани шаардлага хангахгүй бензин зарж байсан нь тогтоогджээ. Тодруулбал, тус газраас Петростар, Магнай трейд, М-Ойл, Шунхлай трейдинг, Содмонгол, Жаст-Ойл, Синчи-Ойл, Монсуль, Ойн бирж зэрэг аж ахуй нэгжийн АИ-92 авто бензин дэх марганецын агууламж их хэмжээгээр буюу 0.6-0.9 мг/дм3-тай тодорхойлсон байна. Стандартын дагуу маргенцийн хэмжээ 0.25 мг/дм3 байх ба түүнээс доош хэмжээтэй байх ёстой аж. Марганец нь автомашины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгарч байгаа хортой болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэг бүхий эд анги юм байна. Мөн тодорхой хэд хэдэн компаниудын шатахуун октаны хэмжээндээ хүрэхгүй байжээ. Дээрх зөрчилтэй холбогдуулан тухайн шатахуун импортлогч байгууллага тус бүрд есөн сая төгрөгийн торгууль оногдуулсан байна. “Монсуль” компанийн ШТС-ууд бензинээ дутуу шахаж байсан зөрчлийг арилгуулж, таван сая төгрөгөөр торгосон байна.Үүнээс гадна зохиомлоор шатахууны хомсдол үүсгэж, шатахууны үнээ ойр ойрхон нэмдэг асуудалтай холбоотойгоор 12 байгууллагад 55 сая төгрөгийн торгууль оногдуулжээ. “Магнай трейд” компанийн зөвшөөрлийг цуцлах саналыг гаргасан байна.
'Содмонгол', 'Магнай трейд' тэргүүтэй ААН-үүд шаардлага хангахгүй бензин зарж байсан нь тогтоогджээ
2018-12-26 14:59:00