8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэд сайд Б.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

2018-12-26 16:33:35

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Зарим эх сурвалжууд мэдээллээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж түүнийг танхимынхаа зарчмын эсрэг ажиллаж байгааг сануулж, харин үүнийг дэд сайд Б.Энхбаяр ч хүлээн зөвшөөрч өргөдлөө өгсөн аж. Б.Энхбаяр нь 2016 оны 8 сард Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдсон өнөөдрийг хүртэл ажилласан юм. Хууль зүй, Дотоод хэргийн яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, УИХ-ын даргын хуулийн зөвлөх, УИХ-ын Тамгын газар УИХ-ын гишүүний зөвлөх, УИХ-ын дахь МАН-ын бүлгийн Хуулийн зөвлөх зэрэг ажлыг эрхэлж байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment