8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Даваасүрэн: Станц баригдсанаар Рио Тинто хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ

2018-12-27 08:43:00

Засгийн газрын хуралдаанаар Оюутолгойн бүтээн байгуулалтад ашиглах эрчим хүчийг дотоодоос 100 хувь хангах цахилгаан станц барих гэрээг дэмжсэн байна. Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн  мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр “Оюутолгойн бүтээн байгуулалтыг эрчим хүчээр хангах цахилгаан станц 2023 оны зургаадугаар сард ашиглалтад орох ёстой. Үүнээс өмнө ирэх оноос Оюутолгойн ашиглах эрчим хүчний тодорхой хэсгийг дотоодоос хангана. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гэрээний өөрийнх нь хүлээсэн үүргийн дагуу Монгол Улсын дотоодоос эрчим хүчний тодорхой хэсгийг хангана гэсэн үг. Энэ бол түүхэн шийдвэр. Дотоодын эх үүсвэрийнхээ дэд бүтцийг барьж байгуулах ажлыг үндсэндээ дуусгаж байна. Он гараад Оюутолгой Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системтэй холбогдоно. Оюутолгойн компани БНХАУ-аас 100 гаруй мвт-ын цахилгаан эрчим хүчийг импортлон авч байгаа. Энэ нь 160-170 орчим сая доллар. Нийт авч байгаа эрчим хүч нь манай улсын хэрэглээний 20 хувьтай тэнцэнэ. Бид 2023 оноос дотоодоосоо 100 хувь Оюутолгойд эрчим хүчээ хангадаг болсноор 200 гаруй сая долларыг эх орондоо авч үлдэнэ. Станц баригдсанаар Рио Тинто хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ. Гэрээний дараа тодорхой хэлцлүүд хийгдэнэ. Засгийн газрын хуралдаанаар гэрээг дэмжсэн. Байгаль орчны тэр дундаа усны чиглэлийн үнэлгээнүүд хийгдэнэ. Хөрөнгө оруулагчдын хооронд гэрээ хийнэ. Цахилгаан станц эхлэх ажил нь 2020 оны гуравдугаар сар. Улмаар 2023 оны зургаадугаар сар гэхэд станцаа хүлээж авна. Үүнийг гэрээнд хатуу зааж өгсөн. Ирэх оноос байгаа боломжит хэмжээгээр нийлүүлнэ. 20 мвт-аас эхлэх боломж байна. Цаашдаа ахиулаад явах боломжийг бүрдүүлээд явна.

ТЭЦ-IV дөрвөн генераторыг шийдвэрлэснээр ирэх жил 90 мвт-аар эрчим хүчний шинэ эх үүсвэр бүрдэнэ. Мөн Амгалангийн дулааны цахилгаан станцыг түшиглээд 125 мвт шинээр нэмэгдэнэ. Ингэснээр Оюутолгой руу цахилгаа эрчим хүч татах боломж бүрдэнэ. Нөгөөтэйгүүр дотоодын эрчим хүчний хэрэглээгээ ч бүрэн хангана. Харин Тавантолгойн дулааны станц барих хүрээнд нэлээдгүй их мөнгө өмнө нь зарцуулсан. Энэ төсөлд түшиглээд хөрөнгө оруулагчид хэлцэл хийсний дараа бүх зүйл тодорхой болно. Дэлхийн зах зээлд нэг мвт хүчин чадалтай станц барих өртэг 1-1.2 сая долларын ханштай юм билээ. Стандартаасаа хамаараад зарим нь 2 сая доллар ч бий" гэсэн юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Гол юмаа яриач ээ. Монголын талын ноогдол ашиг хаана байна????
2018/12/28 66.181.187.74
  • Recent
  • Most Read
  • Most Comment