МАХН өнөөгийн улс төрийн нөхцөл хүнд байгаа. Ерөнхий нарийн бичгийн дарга нь АТГ-т шалгагдаж, үүний улмаас санхүү хариуцсан нарийн бичгийн дарга нь саатуулагдаад байгаа. Нэлээд их хэмжээний мөнгөний асуудал яригдаж байгаа учир тийм ч амархан шийдэгдчихгүй л болов уу. Дээр нь намын дарга нь Шадар сайд болох боломжгүй болсон. Түүнийг АТГ-аас 2017 оны 11 дүгээр сар хүртэл төрийн ямар нэгэн албан тушаал хашихыг хориглочихсон. Тэгвэл П.Цогтбаатарын хэрэгтэй холбогдуулан МАХН-ын санхүүгийн өрөөг битүүмжилж, лацадсан байна. Хоёрдугаар сарын эхэнд санхүүгийн өрөөгөө битүүмжлүүлсэн МАХН өдгөө цалингаа тавьж чадахгүй, дулаан цахилгааны төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн байна.
МАХН санхүүгийн хувьд хүнд байдалд орсон уу
2016-02-27 10:49:00