8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-12-27 09:33:35

 Хонь

Шинэ төсөл барьж авах хэрэггүй. Өдрийг хайртай хүндээ, найзууддаа болон амьдралын баяр баясгалан мэдэрдэг энгийн зүйлүүдэд зориул. Жишээ нь, дэлгүүр хэсэх, халуун ваннд орж тайвшрах зэрэг.

  Үхэр

Өнөөдөр та уран илтгэхдээ сайн байна. Мөн олон сайхан санаа олно. Гэхдээ хэт ургуулан бодож А-Я хүртэл тооцоолох хэрэггүй. Үүнийгээ түр азна.

  Ихэр

Өнөөдөр танд ер бусын санаа төрнө. Ханаа өөр өнгөөр будаж, гэртээ байхдаа далай дунд байгаа мэт болохыг хүсч, аквариумтай болох зэрэг бодол толгойд тань эргэлдэнэ.

  Мэлхий

Сэтгэл хөдлөл ихтэй байна. Өнөөдөр таныг уйлуулах, инээлгэх нь бараг таван минутын ажил. Гэхдээ та хүчтэй сэтгэл хөдлөлөө зөв ашиглавал олон зүйлд хүрэхээр байна.

  Арслан

Санхүүтэй холбоотой ажилд анхааралтай бай. Ямар ч ажлыг хийхдээ сэтгэл гарга. Хэний ч үгийг сонсохгүй байх магадлалтай.

  Охин

Ямар ч чухал шийдвэр гаргахаа түр азнаж, хариуцлагатай ажил гүйцэтгэхээ түр азна. Өнөөдөр та тайван байж, амьдралын сайн сайхныг мэдэрч өнгөрүүл.

  Жинлүүр

Эргэн тойрны хүмүүс, дарга нар тань даалгавар өгнө. Тэд өөрсдийнхөө ажлыг ч танаар хийлгэхийг хүсвэл “үгүй” гэж хэлэх хэрэгтэй. Энэ үг танд ер нь л хэрэгтэй байна.

  Хилэнц

Эсрэг хүйсийн царайлаг хүнтэй танилцана. Аз жаргал мэдрэх сайхан өдөр таныг хүлээж байна. Юунд дуртай, юунд дургүй байгаа зэргээ шууд хэлэх нь нэг талаар үерэг, нөгөө талаар сөрөг үр дагавар авчирна.

  Нум

Мэргэжлийн ур чадвараа гаргана. Мэдлэг чадвараараа хаана ч манлайлж, ямар ч ажлыг хийж чадахаар байна.

  Матар

Сэтгэлд тань нар гийсэн өдөр байна. Ямар ч ажлыг гайхалтай хийнэ. Хүмүүстэй сайн ойлголцоно.

  Хумх

Болгоомжтой байх нь өнөөдөр танд амжилт авчирна. Өөр хэн нэгэн таны өмнөөс санаачилга гаргаж мэднэ. Мэдээлэл багатайгаасаа болоод бусдад хууран мэхлэгдэхээс болгоомжил. 

  Загас

Хайранд умбасан өдөр байх болно. Хэн нэгний инээмсэглэл, харц нь таныг татна. Та хайртай хүнтэй бол өнөөдрийг зөвхөн түүнтэйгээ өнгөрүүл.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment