8o
Улаанбаатар хот
mobile menu

Архи ууж согтуурсан залуу эцгийнхээ амийг бүрэлгэжээ

2018-12-27 14:06:58

Архидан согтуурсан хүү нь төрсөн эцгийнхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал өчигдөр Багануур дүүргийн 3 дугаар хороонд эрэгтэй хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад 13:34 цагт иржээ. Дуудлага мэдээллийн дагуу жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийхэд тус тоотод суух  эрэгтэй, 75 настай Р –ийг төрсөн хүү 37 настай О гэгч нь согтуурсан үедээ зодож, амь насыг нь хохироосон болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт байсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй “Стандарт” /0.5л/ архины шил, 45см урттай гурилын модон элдүүр, төмөр иштэй алхыг эд мөрийн баримтаар түр хураан авч битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Мөн энэ сарын 24-ны өдөр ЧГД-ийн 19 дүгээр хороонд төрсөн эцэг нь хүүгээ зүрхэн тус газар нь нэг удаа хутгалж амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Хэцүү хорвоо юм даа,нэг бол эцэг,эх,хүү,охин гээд аль нэг нь таарахгүй зүйл гэж байх юм даа.
2019/01/02 66.181.160.78
Zochin
Uhej baisan uher mongolchuud, er emgui, etseg huugui bugd arhichid. Etseg n huugee eswel huu n etsegee aldag. Yostoi suirsen undesten bolj b.a
2018/12/30 64.119.16.247
hi
tsaazal ene arhinii uildwervvdee haagaachee
2018/12/27 103.10.21.112
  • Recent
  • Most Read
  • Most Comment