Улаанбаатараас Франц улс хүрэх төмөр замын ачаа болоод зорчигч тээвэрлэх боломжтой боллоо. Франц, Хятад болон Монгол Улс хоорондын төмөр замын хэлэлцээрийн хүрээнд Бээжингээс Европыг зорих галт тэрэг Улаанбаатараар дайрч зорчигч авах боломжийг нээжээ. Энэ сарын 19-ний өдрөөс буюу өчигдрөөс эхэлсэн эхний туршилтын тээврээр Монгол Улсаас хоёр зорчигч Франц улсыг зорьсон талаар Төмөр замын удирдах газраас мэдээлсэн байна. Аялал ес хоног үргэлжлэх бөгөөд Бээжингээс Улаанбаатар, цаашлаад Улаан-Үд, Иркутск зэрэг Москва хүртэл үргэлжлээд Берлин, Амстердам, Лондон Парис орох боломжтой аж.
Галт тэргээр Берлин, Амстердам,Лондон,Парисаар аялах боломжтой болов
2015-11-20 13:15:00