8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ оны баримтаа ирэх сарын 8-наас хойш бүртгүүлвэл урамшуулал олгохгүй

2018-12-27 14:33:00

Жил бүрийн эхний улиралд НӨАТ-ын урамшуулал олгодог билээ. Энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 362 сая 832 мянган ширхэг 639 и-баримт хэвлэгдэж, 238 сая 737 мянга 388 и-баримт баталгаажсан байна.

Буцаан олголтыг Сангийн яамнаас ирэх оны нэгдүгээр сарын 8-наар тасалбар болгон хаах тул дээрх хугацаанаас хойш уншуулсан баримтад урамшуулал бодохгүй юм байна. Тиймээс иргэд ирэх оны нэгдүгээр сарын 8-ны дотор иргэд энэ оны баримтаа бүртгүүлэн баталгаажуулсан байх ёстойг Татварын ерөнхий газраас анхаарууллаа. НӨАТ-ын урамшууллыг 2019 оны 1-р улиралд олгохтой холбоотой.

ИБАРИМТ системийн хэрэглэгч Та доорх зурагт харуулснаар хувийн мэдээллээ зөв оруулсан эсэхээ шалгана уу!

 

image Энэ оны баримтаа ирэх сарын 8-наас хойш бүртгүүлбэл урамшуулал олгохгүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл