
НИТХ-ын ээлжит XXI хуралдаан маргааш 09.00 цагт хуралдана. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг шинээр сонгох асуудлыг хуулийн дагуу хэлэлцэх юм.
Энэ сарын 10-нд Ерөнхий сайд захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нийслэлийн дараагийн Засаг даргыг шинээр томилох хүртэл Ж.Батбаясгалан үүрэг гүйцэтгэж байгаа билээ.



