8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан зургаа дахь удаагаа хойшиллоо

2018-12-27 18:05:00

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдах хуваарьтай. Өвчтэй, чөлөөтэй хүмүүсийг хасаад өнөөдрийн чуулганд 68 гишүүн суух ёстойгоос 32 гишүүн ирсэн ч ирцээ бүрдүүлж чадаагүйгээс чуулганы нэгдсэн хуралдаан зургаа дахь удаагаа хойшиллоо. Чуулганд 36 гишүүн оролцсоноор чуулганы ирц бүрдэх байсан юм. УИХ-ын дэд дарга Б.Энх-Амгалан, “Өнгөрсөн долоо хоногт Үндэсний аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганд мэдээлэл хийх байсан ч ирц бүрдээгүй шалтгаанаар хойшилсон.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс чуулганы ирцийг бүрдүүлэх тухай албан хүсэлтийг УИХ-ын Тамгын газарт энэ долоо хоногт ирүүлсэн. Энэ бичгийг хуралдаа ирэхгүй байгаа гишүүдэд ч хүргүүлсэн. Харамсалтай нь, гишүүд чуулганы хуралдаа суухгүй, ирц бүрдээгүйгээс чуулган өнөөдөр хуралдаж чадахгүй боллоо. Өнөөдрийн үүссэн асуудлаар ойлголцол, зөвшилцөл, шийдлийг гаргах ёстой. Түүнээс жагсаал цуглуун хийж шийдэл гаргана гэж байхгүй. Тиймээс гишүүд Сүхбаатарын талбай жагсах биш, УИХ-ын танхимдаа орж ирээд үүсээд байгаа асуудлуудаа шийдэх ёстой. Гишүүн бүрт хууль санаачлах эрх нь бий. 40 гишүүн гэдэг бол ямар хуулийг батлах боломжтой кноп. Тиймээс хуулийн дагуу ажиллах ёстой” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зай
Сэлэнгэ Төв аймгийн хятад угсаатай хүмүүсийг Монголоос албадан хөөж гаргах хэрэгтэй.Магадгүй эд нар Ми овогтынхоо заавраар зэвсэгт бослого гаргаж Монгол улсад аюул занал учруулж тун болзошгүй шүү.
2018/12/28 103.111.68.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment