8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтуурсан үедээ 75 настай эцгийгээ зодож, хөнөөжээ

2018-12-28 08:51:48

Архидан согтуурсан хүү нь төрсөн эцгийнхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал  /2018.12.26/ Багануур дүүргийн 3 дугаар хороонд эрэгтэй хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад 13:34 цагт иржээ. Дуудлага мэдээллийн дагуу жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийхэд тус тоотод суух  эрэгтэй, 75 настай Р –ийг төрсөн хүү 37 настай О гэгч нь согтуурсан үедээ зодож, амь насыг нь хохироосон болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна.

Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт байсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй “Стандарт” /0.5л/ архины шил, 45см урттай гурилын модон элдүүр, төмөр иштэй алхыг эд мөрийн баримтаар түр хураан авч битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
ямар аймар уур бэ,тэнэг залуу юм
2019/01/02 66.181.160.78
Зочин
зүгээр л оргож зугтаалаа гээд араас нь тархинд нь буудалдааа
2018/12/31 64.119.19.78
ичээч
америкт гэмт хэрэгтэнг түүх овог нэр эцэг эхийн намтар хаяг гм маш тодорхой тв.ээр олон удаа мэдээлдэг. энэ нь урьдчилан сэргийлэх маш ачтай гэдэг.хэрэгтэйг нь дууриахгүйанайд эхний үсгийг бичиг.новш.
2018/12/28 64.119.19.78