8o
Улаанбаатар хот
mobile menu

Бусдын биед халдсан А.Ганзуузайд Өмнөговь аймгийн ЗДТГ, түүний удирдлагууд ямар хариуцлага тооцох вэ?

2018-12-28 09:07:00

Булган аймгийн Бугат суманд энэ сарын 18-нд хүн амины ноцтой хэрэг гарсан талаар мэдээлэл хүргэсэн билээ. Тодруулбал, Тус сумын иргэн  Б гэртээ бусдад зодуулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хохирогч Б нь тус сумын Ардчилсан намын хорооны гишүүн, сумын ИТХ-ын төлөөлөгч байсан бол хэрэгт холбогдсон О, Д нар нь Булган аймгийн МАН-ын хорооны гишүүд байсан талаар АН-аас мэдээлэл хийсэн юм.  Мөн талийгаачийн эхнэр зодуулж, эмнэлэгт хэвтэж байгаа аж. Тус хэрэг намжаагүй байхад төрийн албаны ажилтантай холбоотой бас нэг хэрэг гарсан байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн Төрийн Захиргааны Удирдлагын Хэлтсийн дарга А.Ганзуузайд бусдын биед халдсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.Өмнөговь аймгийн Төрийн Захиргааны Удирдлагын Хэлтсийн дарга А.Ганзуузай нь 14 хоногийн хугацаанд ЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчийн албыг хашихдаа  ОНХА-ны ажилтан эмэгтэй биед халдсан талаар мэдээлэл гарч эхэллээ. Уг хэрэг энэ сарын 22-ны өдөр болсон бөгөөд А.Ганзуузай нь ОНХА-ны ажилтан эмэгтэйг хэл амаар доромжилж, төрийн албан хаагчийн  ёс зүйд баймгүй авир гарган хохирогчийг "п…, авгай” зэрэг үгээр хараан доромжилж байсныг олон гэрч харж, эмэгтэйн бие толгой руу нь цохиж байгаа үйлдэл нь хяналтын камерт бичигдсэн аж. Тэгвэл өнөөдрийн байдлаар  А.Ганзуузайг бусдын биед гэмтэл учруулсан гэдгийг нь тогтоож, ЭРҮҮГИЙН ХЭРЭГ үүсгэн шалгаж байгаа бол түүнд зодуулсан ажилтан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлаагүй, сахилга бат, хариуцлага алдсан А.Ганзуузайд Өмнөговь аймгийн ЗДТГ, түүний удирдлагууд ямар хариуцлага тооцох вэ?

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ZG erenhkii said ajlaa muu hkiij bna, Said , teriin alban hkaagchid bolokh hkumuustee hkudal yrikhaas arga hkemjee abahkgyi bna, Er ni ZG g eerchle
2018/12/28 122.201.31.241
Зочин
Ийм юмнуудыг яахаараа өөрсдийгөө удирдуулах гээд сонгочихдог юм бэ? Ертөнцийн булай болсон энэ мэт нөхдүүдийг зохих шийтгэлийг нь өгч ажлаас халах хэрэгтэй.
2018/12/28 209.169.198.10
  • Recent
  • Most Read
  • Most Comment