8o
Улаанбаатар хот
mobile menu

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт ЭМД-ын сангаас 13.9 тэрбум төгрөг зарцуулжээ

2018-12-29 15:41:00

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2 дахь үе шатыг амжилттай зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 786,250 хүн үзлэг, шинжилгээнд хамрагдсанаас 20 гаруй мянган хүн вирусийн ачаалал тоолох шинжилгээ хийлгэж, 3,455 хүн вирусийн эсрэг эмчилгээнд хамрагджээ.

Элэгний В,С вирусийн эсрэг 5 төрлийн эмийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тутамд 210 мянган төгрөг, дан найрлагатай 2 нэрийн эмийн үнийг 60-150 мянган төгрөгөөр хөнгөлж зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан нь даатгуулагч өөрийн санхүүгийн боломжид нийцсэн эмийг сонголттойгоор худалдан авах боломжийг бүрдүүлсэн байна.

Хөтөлбөрийн хэрэгжилтэд 13.9 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Сайн шахаа болсон байна шүү.
2018/12/28 66.181.185.147