8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголчууд жагсах эрхээ эдэлж сурч байна…

2018-12-28 11:50:17

Өчигдрийн жагсаалын 10 сайн зүйлийг нэрлэж байна. 

1. ЭРҮҮЛ ЖАГСААЛ Цагдаа нар иргэдийг архи уусан эсэхийг шалгаж оруулсан.

2. АЮУЛГҮЙ ЖАГСААЛ Жагсагчид хууль хүчний байгууллагууд анх удаагаа хамтран ажиллаж хамгаалалын хашаа босгож аюулгүй байдлыг анхаарсан.

3. СЭТГЭЛТЭЙ ЖАГСААЛ Тэсгим хүйтэнд даарсан нэгэндээ сайн дураараа халуун цай, аарц барьж ирсэн иргэд нилээдгүй байлаа.

4. ХАЛАМЖТАЙ ЖАГСААЛ Зохион байгуулагчид өндөр настан, эмэгтэйчүүдийг зогсоолд байршуулсан автобус, машинуудад оруулж дулаацуулан халамжилсан.

5. ЗАЛУУСЫН ЖАГСААЛ Өмнөх жагсаалуудаас илүү их залуучууд оролцсон жагсаал болов. Бүр гэр бүлээрээ өлгийтэй хүүхдээ хүртэл авч иржээ.

6. СОЁЛТОЙ ЖАГСААЛ Жагсаал дууссаны дараа хог, тамхины ишээ хүртэл түүж цэвэрвэсэн соёлтой жагсаал болов.

7. ҮНДСЭРХЭГ ЖАГСААЛ Олон иргэд үндэсний хувцастай ирсэн байв. Жагсаалын төгсгөлд жагсагчид бүгд төрийн ордоныг тойрч Их Эзэн Чингис Хааныхаа хөшөөнд өвдөг сөгдөж мөргөв.

8. ТАЛЦАЛГҮЙ ЖАГСААЛ Анх удаа намчирхал талцалгүй иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, УИХ-ын гишүүд, хууль хүчний байгууллагууд нэгдэв.

9. ОДУУДЫН ЖАГСААЛ Жагсагчдийн дунд олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Дагвадорж, Дэлгэрмөрөн, МС Ариука, тэргүүтэй олон эрхмүүд сэтгэлээрээ ирсэн байв.

10. ОЛУУЛАА ЖАГСААЛ Идэр есийн хүйтэнд, ид ажлын өдөр, ажлын цагаар 30,000 гаруй хүн цугласан эв нэгдэлийн жагсаал боллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Шудрага бай
Монголд шударга төр ouoaltu;tr dgayg6. Төр бараадаж тэрбумтан болдог, төр бараадаж луйвар хийж байна. Төр бараадаж 4 сая аар нь авлига авч байна. Төрд тангараг өргөсөн хуулийнхан улс төржөөд удлаа. ТЭ
2018/12/31 66.181.187.105
Пионер
Урд нь Элбэгдорж, буян Жаргалсайхан, Магнай, Эрдэнэ Мөнхбат мэтийн хүн хогнууд хүмүүсийг тодорхой хэмжээгээр бужигнаан үүсгэдэг байсан байхгүй юу
2018/12/30 202.179.27.47
Ooo
Zuv udirdagchtai bol mongolchuud amarhan hugjihuur bna daa, yag ene jagsaal bolson shig hudulmur, buteen bguulaltand urialan duudval dorhnoo l uuduu garah ni dee.
2018/12/29 71.229.165.236
  • Recent
  • Most Read
  • Most Comment