Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр цахим төлбөрийн баримтын систем https://ebarimt.mn/-д нэвтрэх таны нэр, нууц үгийг ашиглаж хууран мэхлэх хууль бус үйлдэл гарсаар байна. Тухайлбал, НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг нь авч өгнө гэсэн зард хууртаж, хууль бус залилангийн үйлдлийн хохирогч болсон талаарх гомдол удаа дараа гарч байна.
Иймд Татварын албанаас иргэн таныг ebarimt.mn-д бүртгүүлсэн өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг аливаа этгээдэд дамжуулахгүй байж, нууцлалыг чанд хадгалахыг сэрэмжлүүлж байна гэж Татварын ерөнхий газар, цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
НӨАТ-ын буцаан олголт мөнгийг чинь авч өгнө гэсэн зард хууртагдахгүй байхыг анхаарууллаа
2018-12-28 15:39:00