8o
Улаанбаатар хот
mobile menu

Гудамжаар нүцгэлж гүйсэн залуу сэтгэцийн өөрчлөлттэй байжээ

2018-12-29 12:30:00

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн цахим хуудсаар гудамж талбайгаар нүцгэлэн гүйсэн нэгэн этгээдийн видео бичлэг цацагдаад буй. Өвлийн хүйтэнд нүцгэлж гүйсэн уг иргэнийг улстөрийн нөлөө бүхий эрхмийн хүүхэд, хар тамхи хэрэглэсэн, өөрийгөө удирдах чадваргүй болсон үедээ ийм үйлдэл хийсэн гэх шуугиан дэгдээд байгаа.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас тодруулахад “Уг этгээд нь сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн байсан. Түүнийг эмнэлэгт хэвтүүлсэн" гэлээ. Түүнийг хар тамхи хэрэглэсэн эсэхийг шалгахад сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглээгүй болох нь тогтоогдсон байна. Тэрээр эмнэлгийн хяналтад байдаг нэгэн аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment