Нийслэлийн хэмжээнд энэ сарын 28-н буюу өнөөдрийн байдлаар, амбулаторийн 62489 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3242 тохиолдол оношлогджээ.
Энэ нь нийт үзлэгийн 5.1 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 4.1 хувиар бага байгаа аж.
Нийт өвчлөгсдийн 40.6 хувийг 0-1 нас, 26.1 хувийг 2-4 нас, 15.2 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм.Хүүхдийн түргэн тусламжийн 1867 дуудлага ирснээс 43.3 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.