8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг авч өгнө гэсэн зард хууртахгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЛЭЭ

2018-12-29 14:00:00

Сүүлийн үед нийгмийн сошиал сүлжээ /Facebook/-ээр цахим төлбөрийн баримтын систем https://ebarimt.mn/-д нэвтрэх таны нэр, нууц үгийг ашиглан НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг авч өгнө гэсэн зард хууртаж, хууль бус залилангийн үйлдлийн хохирогч болсон талаарх гомдол удаа дараа гарч байна.

Иймд Татварын албанаас иргэн таныг ebarimt.mn-д бүртгүүлсэн өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг аливаа этгээдэд дамжуулахгүй байж, нууцлалыг чанд хадгалахыг сэрэмжлүүлж байна гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл