8o
Улаанбаатар хот
mobile menu

​БСШУСЯ 2018 оны тайлангаа тавьж, хэлэлцлээ

2018-12-30 12:21:40

БСШУСЯ-ны газар, хэлтсийн дарга нар 2018 оны тайлангаа тавьж, хэлэлцүүлжээ. Яамны хувьд 2018 он бодлогын шинжтэй олон шинэлэг ажлыг хийж, эрч хүчтэй, хурдтай ажилласан жил байлаа гэж дүгнэжээ. Тухайлбал, БСШУСЯ-наас 2018 оныг "Багшийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж гурван том ажлыг хийсэн байна. Мөн тус яамнаас бүх шатны боловсролын байгууллагад шинэчлэлт хийн, спорт, урлагийн салбарын хөгжилд түлхүү анхаарсан гэдгийг онцолсон аж. Тус яамнаас ирэх 2019 оныг эцэг эхийн оролцоотой жил болгохоор төлөвлөөд байгаа юм байна. Ингэснээс сурагч, багш, эцэг эхийн хамтын ажиллагаа идэвхжинэ гэж үзжээ.

Багшийн хөгжлийн жилийн хүрээнд багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, сургалтын орчныг сайжруулах ажлыг илүүтэй хэрэгжүүлжээ. Ингэснээр багш дан ганц сурагчтай харилцах бус өөрийгөө хөгжүүлэх боломж бүрдсэн байна. Мөн бүх шатны сургалтын байгууллагад шинэчлэл хийсэн бөгөөд тухайлбал сургуулийн өмнөх боловсролд гараас гарт гэдэг зарчмыг хэрэгжүүлснээр хүүхэд алдагдах, төөрөх явдал багассан хэмээн дүгнэжээ. Түүнчлэн гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн тоог цөөрүүлэн хүүхдэд боловсролыг хүртээмжтэй хүргэж байгаа аж. Энэ онд боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарынхны цалинг 8-30 хувиар нэмэгдүүлсэн байна.

БСШУСЯ-наас энэ жил 265 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд эдгээрийн дийлэнх нь сургууль цэцэрлэгүүдийн барилгыг шинээр барих төслүүд байжээ. Энэ чиглэлээр олон арван бодлогын баримт бичиг, хууль, журам батлуулж, салбартаа суурь шинэчлэл авчрах ажлууд хийсэн гэдгийг тайлангийн хурлаараа онцлов. Мөн ЭЕШ-ыг дүнг шууд засах шилэн технологи амжилттай нэвтрүүлсэн Боловсролын үнэлгээний газрынхан БСШУСЯ-ны оны шилдэг хамт олноор тодорсон байна.

Дээд боловсролын салбарт мөн л шинэчлэлийн бодлого эрчтэй явагдсан хэмээн салбарынхан дүгнэсэн. Тодруулбал, чанаргүй их, дээд сургуулиудын тоог цөөлсөн, зарим ижил төстэйг нь нэгтгэж, босго оноог өндөрсгөсөн, Оюутны хөгжлийн зээлийг хүүгүй, барьцаагүй болгосон, Боловсролын магадлан итгэмжлэлийг ОУ-ын түвшинд шинэчилсэн гээд дээд боловсролын салбарт бодлогын шинжтэй шинэлэг ажил олныг хийсэн гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Said bish bj mulguu avgai icheesei
2019/01/03 202.9.42.1
hahahaha
nahsh nariig baahan amaar ni shoroo umhvvleed ... zad huuraad . hahaha. uls oron hetsvv bn mungu alga . hahahaha . luuhaanuud ni tatvarch tulduggvi uurhai altnii ezed bolchihson .
2018/12/31 185.39.141.15
Женко
Торийн нарийн Баярсайхан гэдэг балай авгайг зайлуулаачээ янхан соелгуй ес зуйгуц
2018/12/30 103.57.92.45
Амарсайхан
Энэ Цогцолмаа чинь сайдаа болиогүй юм уу
2018/12/30 202.179.27.47