8o
Улаанбаатар хот
mobile menu

Мал сүргийнхээ тоогоор Хөвсгөл аймаг дахин тэргүүлжээ

2018-12-31 11:30:00

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2018 оны жилийн эцэст Монгол Улсын мал сүргийн нийт дүн 66 сая 463.7 мянган толгойд хүрч, 2017 оныхоос 0.4 хувь буюу 244.7 мянгаар өссөн байна.

Малын тоо толгойн өсөлт, бууралтыг төрлөөр авч үзвэл хонь 443.6 мянган толгой буюу 1.5 хувиар, тэмээ 25.6 мянган толгой буюу 5.9 хувиар өсч, адуу өнгөрсөн оны түвшинд буюу 3939.8 мянган толгой, харин үхэр 7.8 мянган толгой буюу 0.2 хувиар, ямаа 216.7 мянган толгой буюу 0.8 хувиар тус тус буурсан байна. 
 
Харин Хөвсгөл аймгийн малчид мал сүргийнхээ тоо толгойг нэмэгдүүлж таван жилийн дараа мал сүргийн тоогоор улсад дахин тэргүүлжээ. Мал тооллогын урьдчилсан дүнгээр 5.709.892 тоо толгой мал тоолуулсан байна.
 
Аймагтаа мал сүргийнхээ тоогоор Цагаан-Уул сум 456.977 толгой мал тоолуулж тэргүүлсэн бол Бүрэнтогтох сум 420.683 толгой мал тоолуулж хоёрт, Арбулаг сум 379.068 толгой мал тоолуулж гуравт оржээ.

Мал сүргээ таван төрөл дээр нь 13 сум өсгөсөн бөгөөд Мөрөн, Цагааннуур сумын мал хамгийн их өссөн гэдгийг Хөвсгөл аймгийн Статисикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу, ахлах мэргэжилтэн Т.Алтанцэцэг нар мэдээлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хөв
Их хуралд суугаа хэдийгээ нэмсийм уу.
2018/12/31 202.179.31.13
  • Recent
  • Most Read
  • Most Comment