8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол хүн бүрийг төрийн зөв мэргэн бодлого, шударга ёс түшиж байг ээ

2018-12-31 11:15:08

УИХ-ын дарга М.Энхболд шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ. Уг мэндчилгээнд:

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа Шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүлж, дүүрэн баяр, түвшин жаргалыг ерөөе.Хуучин он улирч, шинэ оноо угтахын өмнөх энэ торгон мөчид, нэн түрүүнд баясгалант хүүхэд багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүлэхийг хүсэж байна.Шинэ оны сэтгэл сэргээсэн гэрэлт өнгө, алдрай үрсийн минь сүлд модтойгоо ижилссэн баяр жаргал хамгийн сайхан байдаг билээ. Монголын ирээдүй бол хүүхдүүд юм. Тиймээс шинэ онд хүүхэд бүрийг хайр хүрээлж байг гэж ерөөмөөр байна.Эх, үрсийн сэтгэл тэнүүн байвал айл гэр аз жаргалтай байдаг. Айл гэрийн аз жаргал улс орны хөгжил дэвшлийн баталгаа нь болдог. Тийм учраас монгол айл өрх, монгол хүн бүрийг төрийн зөв мэргэн бодлого, шударга ёс түшиж байг ээ.

 

Хүүхдийг зөв хүмүүжилтэй, эрхэм ёс суртахуунтай, эрдэм боловсрол тэгш иргэн болгож хүмүүжүүлэх, тэдний өсөн торниж, сурч хөгжих таатай орчныг бүрдүүлэх, ядуурал хүчирхийллээс хамгаалах чиглэлээр 2019 онд илүү ихийг хийж, томоохон үр дүнд хүргэх зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлэх нь нэн чухал юм.  

Монгол Улсын Их Хурлаас “Хүүхдийн мөнгө”-ний хамрах хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр тогтоол баталж, хүүхэд хамгааллын арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэн, “Үдийн цай”-г “Үдийн хоол” болгох хуулийн төслийг хэлэлцэж байна.

Улсын маань эдийн засаг хямралын цаг үеийг гэтэлж, 2016 оноос хойш тасралтгүй өсөж, 2018 онд 6.4 хувьд хүрлээ. Үүнд манай үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийнхэн гол үүрэг гүйцэтгэснийг бахархан тэмдэглэж байна. Ирэх онд төр засгаас хувийн хэвшлээ дэмжиж, тэдний баялаг бүтээх эрмэлзлийг бадраасан сайхан жил болоосой гэж хүсэж байна.

Ажлын байр аль болох олноор нэмэгдэж, бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөтгөх таатай боломж бүрдэж, зээл дэмжлэг жинхэнэ эзэддээ хүрч байх нь чухал бөгөөд энэ талаар төр засаг онцгой анхаарах шаардлагатай байгаа.

Хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хуралд “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн баригдаад байна. Оны эхээр Татварын багц хуулиудад өөрчлөлт оруулах хуулиудыг хэлэлцэж эхэлнэ.

Төр, засгаас авч хэрэгжүүлж буй эдгээр бодлого, хууль эрх зүйн шинэ орчны ач холбогдол үйлдвэрлэгчдэд таатай нөлөөлж, тэдний хөдөлмөрийн үр шимээр Монгол эх орон минь хөгжин цэцэглэнэ гэдэгт би эргэлздэггүй.Тиймээс 2019 онд эх орны өнцөг булан бүрд бүтээн байгуулалт, үйлдвэрлэл өрнөж, газрын шимээр ургац арвижиж, эрдэнэт мал сүрэг маань түм бумаар өсөн үржинэ гэдэгт итгэлтэй байна.Шинэ оноо угтах баярын энэ мөчид ахмад буурлууддаа эрүүл энх, урт нас, дунд үеийнхэн, залуус багачууддаа амжилт бүтээл, итгэл эрмэлзлийг ерөөе.Эвийг эрхэмлэж, итгэл сэтгэл нэгдэж, буруугаа засан, зөвд тэмүүлэх, хууль ёсыг чанд сахих нь ирээдүйн сайн сайханд хүрэх гол хөшүүрэг мөн гэдгийг баярын энэ өдөр тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.

2019 он айл бүрт өнгө гэгээ, хүн бүхэнд баяр жаргал авчрах болтугай.

Сайхан баярлаарай.

 

               МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА           МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

 

                               2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зориг
Ёс зүйгүй зарчимгүй байдлын үлгэр дуурайлал болохоо зогсооно уу. Ард түмний төлөөллийн дийлэнх олонхи огцрохыг шаардаад байхад сайн дураараа огцрохгүй байна гэдэг бол ард түмнээ доромжилсон явдал мөн
2019/01/05 150.129.142.214
hun
chi ooroo shudarga bai
2019/01/02 43.228.131.90
Mgl
Umhii hujaagiin hugshin uriin shigen chi davarsaar davarsaar 70 n davhart buluulna ter pindiisen hyalaasan umhii ur huuhed ur udamaaraa uhej dald orooch bitii shaa ichihgui tsaichihsan hulgaichve ydg
2019/01/02 203.91.115.44
Зөв
Таныг монголын аль эрдэм мэдлэг өндөр боловсрол сайтууд дэмждэг шүү. Масс нийтээрээ таныг буруугаар бодож эсэргүүцэж бн, удкү жанхуу хүүк 2 ухаантай юу хэн нь илүү вэ гдг мэдэх болно. Та төрд хэрэгтэй
2019/01/01 202.9.42.162
Нэргүйбаатар
Нэг их хүүхдэд хайртай болдог эд нар ядараад хэл аманд орохоороо тэр төрөөс хуссан мөнгөө өгөөч ээ
2019/01/01 202.179.27.47
zochin
hayan ta 2 sda nuud zailaachee bitgii tegej hudalaa hutsaj ba
2019/01/01 150.129.142.149
Zochin
ТАНД БАС ЭРҮҮЛ.ЭНХИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ..
2018/12/31 66.181.177.121
Jimenez mongol
Uuriin. chin gaigaar. utaand.. hordoj uhleeee.
2018/12/31 66.181.186.156
Any
Zailaash lalar minee chi zailj bj MONGOL gargalgaA zob bolno
2018/12/31 66.181.178.243
ok
zail muu hun hog,hujaagiin shees
2018/12/31 202.179.27.184
Хэхэ
Та өөрөө юм хийдэггүй харагддаг ч гар хөл бологчдоороо балиар юм хийлэгдэгийг сайн мэдэх юм даа ҮХЦ-д магтаж байгаад томилуулсан Шилао овогт Солонгын үйлдэлийг чинь удахгүй дэлгэнэ ээ. Юм ч бий дээ
2018/12/31 66.181.190.158
Ooo
Urgiin bayariin bichlegee tailbarlana uu, in China
2018/12/31 71.229.165.236
Шууданч
Монгол улсад хууль ёс сахиулах манаанд чухам л ганц биеэрээ доромжлол үзэн ядалтын их шуургыг тэсвэрлэн өдий хүрч байгаа танд баяр хүргэе. Таны ялалт зөв хандлагын, хуулийн алсдаа монголын ялалт шүү
2018/12/31 202.131.7.74
Ooo
Pig. Hanaj tsaddaggui gahainuud zail. Hyatadad hiisen ovgiin bayar, aarhal, yurunhiilugchiin songuuli, 60 han terbum, ichij uh.
2018/12/31 71.229.165.236
зочин
Энэ их гүтгэлэг, доромжлыг сэтгэлийн хат суусан тань шиг хүн л тэсч гарна. Цаг үe ороо бусгаа байгаач худал хуурмаг гэдэг цагийн жамаар үнэний өмнө сөхөрдөг. Танд эрүүл энхийг хүсьe
2018/12/31 103.229.121.17
Лью Вей
Минг овогт данжаад Хятад улс руугаа буцсан нь дээрээ.Энд удвал шоронд орно шоо.
2018/12/31 103.111.68.3
Kkk
Ogtsor nutag butsdaa
2018/12/31 150.129.142.253
  • Recent
  • Most Read
  • Most Comment