“Бие даасан нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Д.Баатаржавын гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх арваннэгдүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэрээ гаргажээ. Намын нэр болон хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр, ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.