8o
Улаанбаатар хот
mobile menu

Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ

2019-01-02 10:43:40

Цаг агаарын төлөвөөр өнөө маргаашдаа баруун болон говийн аймгуудын нутгийн зарим хэсгээр бага зэргийн цас орж,  ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.Энэ сарын 3-нд говийн болон зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр, 5-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулсаар, 6-нд баруун аймгуудын зарим хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 3, 6-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 30-35 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларах аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл