Нийслэлийн цагдаагийн газраас шинэ жилийн баяр ёслолын үеэр Улаанбаатар хотод гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн цагдаагийн газар, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж иргэд, байгууллагаас 8000 гаруй дуудлага мэдээллийг хүлээн авч шалган шийдвэрлэсэн байна. Энэ хугацаанд /2018.12.29-2018.01.02/ бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар, гэмт хэргийн дуудлага 54 хувиар, зөрчлийн дуудлага 26 хувиар тус тус буурсан байна. Үүнээс дээрэмдэх гэмт хэрэг 53%, хулгайлах 73%, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах 50%, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 88%, хүний эрүүл мэндэд хохирол учруулах 65 хувиар тус тус буурчээ.
Ард иргэдийн амгалан тайван байдлыг хангах зорилгоор "Шинэ жил 2018" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, цагдаагийн алба хаагчид албаны бэлэн байдалд ажиллав.
Баярын өдрүүдэд цагдаагийн тусгай утсанд гэмт хэргийн 8000 гаруй дуудлага иржээ. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийллийн 1000 гаруй дуудлага хүлээн авчээ. Цагдаагийн алба хаагч 11 гэмт хэргийг илрүүлж, 1200 гаруй хүнийг эрүүлжүүлсэн байна. Мөн зөрчил гаргасан 7000 гаруй хүнд торгуулийн арга хэмжээ ногдуулжээ.
Мөн насанд хүрээгүй 7 хүүхдийг түр хамгаалах байранд хүлээн авчээ.
Баярын өдрүүдэд цагдаагийн тусгай утсанд гэмт хэргийн 8000 гаруй дуудлага иржээ
2019-01-02 13:50:33