8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-02-28 10:58:00

 Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Завхан голын эх, Их нууруудын болон  Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хэнтэйн уулархаг нутгаар 7-12 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул Тэрэлж голын сав газар,  Дорнод Дарьгангын тал нутгаар 4-9 градус хүйтэн,  говийн бүс нутгийн баруун хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи барунаас секундэд 5-10 метр. 4-6 градус хүйтэн байна.

 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  

 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment