8o
Улаанбаатар хот
mobile menu

Тоглоомын газруудын галын аюулгүй байдлыг шалгажээ

2019-01-02 15:17:30

Онцгой байдлын ерөнхий газраас “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, хүүхдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудын ажлын байрны  гал түймрийн аюулгүй байдал”-д төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгууллаа.

Шалгалтад нийслэлийн зургаан дүүргийн нийт 45 объектыг хамруулж, галын аюулгүйн норм дүрэм, стандартын заалтыг хэрэгжүүлээгүй 220 зөрчил илрүүлсэн байна.

Эдгээр зөрчлийн 84 буюу 38.2 хувийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар  13 Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, 26 мэдэгдэл, 2 дүгнэлтийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллалаа.

Хяналт, шалгалтаар хүүхдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудад галын аюулгүй байдлын норм, нормативын хэрэгжилтийг хангуулах мэргэжил арга зүйн зааварчилгааг өгч, тухайн байгууллагын барилга байгууламж болон үйлчлүүлэгч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангууллаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment