8o
Улаанбаатар хот
mobile menu

Импортын мод, модон бүтээгдэхүүн гаалийн татвараас чөлөөлөгдөв

2019-01-03 09:00:35

УИХ Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг өнгөрсөн оны тавдугаар сарын 10-нд баталсан бөгөөд уг хуулиуд энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлж байна. Хуульд импортоор оруулж ирж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын модон барилгын угсармал хийцийг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр заасан юм. Уг хуулийг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал мөрдөх бөгөөд гаалийн албан татвараас чөлөөлөх барааны жагсаалтыг Барааг тодорхойлох, код уялдуулах системийн ангиллын дагуу Засгийн газар батлах юм байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл