8o
Улаанбаатар хот
mobile menu

Найман давхараас унаж гэмтжээ

2019-01-03 09:37:17

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд 9 давхар угсармал байрны 8 дугаар давхраас хүн унаж гэмтжээ. Тодруулбал, тус хорооны харьяат 37 настай залуу Ү согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ найман давхрын тагтнааас олс ашиглан бууж байгаад гоо сайхны салоны 3 давхар барилгын дээвэр дээр унаж гэмтсэн байна.

Өндрөөс хүн унаж гэмтсэн тухай дуудлагыг энэ сарын 1-ны өдөр 13:47 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж 13:53 цагт эсэн мэнд буулгаж ЯТТТ-д шилжүүлэн өгчээ.

Мөн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн “Зайрмагтай” гэдэг газар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат 40 настай иргэн Л /эрэгтэй/ компанийн байрлалаас зүүн урд зүгт 2 км-т байдаг иргэн О-гийнхоос өнгөрөгч арванхоёрдугаар 28-ны өдрийн 19:00 цагт согтуу гараад сураггүй болжээ. Тэрээр явган явсан бөгөөд түүнийг сураггүй болсон тухай дуудлагыг 30-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус сумын Засаг даргаар ахлуулсан орон нутгийн 20 хүн, “Самсунг” ХХК-ийн 5 ажилчин, ар гэрийн 4 хүн, нийт 30 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар өчигдөр (2019.01.01) 15:00 цагт тус багийн “Зайрмагтай” гэдэг газраас Л-н цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн гэж тус сумын Засаг дарга 16:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Иймд ард иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлээс урьдчилан сэргийлж, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment