Анх удаа орон сууц худалдан авсан, сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголт авдаг журамтай. Тэгвэл уг журмын дагуу татварын буцаан олголт авах хүсэлтэй иргэдийн материалыг харьяа дүүргийнх нь татварын газрууд хүлээн авч эхлээд байна.
Татварын буцаалт авах хүсэлтэй иргэд энэ оны хоёрдугаар сарын 15-ны дотор бичиг баримтаа бүрдүүлж харьяа дүүргийнхээ татварын газар болон Дүнжингарав, Драгон, Оргил, Мишээл нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандана уу.
Орон сууц худалдан авсан иргэд татварын буцаан олголт авахдаа бүрдүүлэх материалын жагсаалтыг энд дарж харна уу.
2018 онд төгссөн оюутан татварын буцаан олголт авахад бүрдүүлэх материалын жагсаалтыг энд дарж авна уу.
Тайлангийн маягт, өргөдлийн загварыг татах бол энд дарна уу.
Жич: Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөр төлсөн баримтыг e-barimt.mn-ээс хэвлэсэн байх шаардлагатай тул баримтаа аваарай гэж зөвлөх байна.