Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 16.00 цагт товлогджээ. Нийт 19 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан төслийг хэлэлцэх юм байна. Үүнд УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн боловсруулсан УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай төсөл, мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн санаачилсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, саналаа хүргүүлэх аж.
Халх гол төслийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг ч энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хүснэгтээс тодруулж харна уу.