Чуулганы хуралдаан 10:00 цагаас хуралдах товтой байсан ч ирц бүрдээгүй тул МАН-ын Бүлгийн хурлын дараа хуралдахаар хойшлууллаа. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан аж.
Иймд УИХ-ын дарга чуулганыг хойшлуулав. Мөн оны өмнө долоон удаагийн чуулган хуралдаж чадаагүй. Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, ТАЗ-ын бүтцийг батлах тухай асуудлуудыг яаралтай хэлэлцэх шаардлагатай байгаа аж.