8o
Улаанбаатар хот
mobile menu

Автомашин дээр төмөр унасан шалтгааныг тогтоожээ

2015-11-21 13:57:00

Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө Төв номын сангийн урд замын хажуугийн барилга дээрээс төмөр унаж хажуугаар нь явж байсан суудлын автомашины хамрыг цөмлөсөн хэрэг өчигдөр олон нийтийн анхаарлын төвд байв. Азаар хүний амь эрсдээгүй бөгөөд машин дотроос жолооч нь бага насны охинтойгоо хамт гарч ирсэн талаар ойролцоо байсан эх сурвалжууд мэдээлсэн юм.Өчигдөр цагдаа нар дуудлага мэдээллийн дагуу газар дээр нь очиж шалгахад “Саруул цамхаг” гэх 16 давхар барилгын 15 давхараас тус барилгын гүйцэтгэгч компаний туслах ажилчин, Баяннзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд суух 24 настай эрэгтэй М гэгч цэвэрлэгээ хийх үедээ труба төмөр алдаж унагаасан болох нь тодорхой болжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл