Оны өмнөх 6 удаагийн УИХ-ын чуудлган хуралдахгүй завсарлаж хойшилсон билээ. Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулган 10:00 цагт хуралдах товтой байсан ч ирц хүрээгүй улмаас, мөн МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдсаны дараа чуулганыг хуралдуулж өгнө үү гэсэн бүлгийн даргын хүсэлтийн дагуу хойшилсон юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг огцруулах шаардлага тавьсан, хуралдаандаа суухгүй байгаа. Үүний улмаас долоон удаагийн чуулганы хуралдаан хойшлоод байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт " УИХ-ын тараах бичиг би гарын үсэг зураагүй. Бид бас үүргээ биелүүлэх хэрэгтэй. Ард түмний итгэл, найдварыг энэ нам хөсөрдүүлж, ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Тиймээс бид үүргээ ухамсарлах ёстой.
Үндэсний зөвшилцөл, ойлгол хэрэгтэй. Хоёр нам болж хоорондоо талцаад байна. Барьсан байшингаа буцааж нураасан байдлаар сүүлийн 28 жил явж ирлээ. Бид урт хугацааны бодлоготой байх ёстой гээд баталсан.
Тэгээд төрийн бодлогыг тогтвортой явуулах боломж бүрдлээ гэж бодож байтал 65 суудалтай нэг нам дотроо хуваагдаж, ойлголцож чадахгүй байгаад харамсаж байна" гэв.
Д.Болор