8o
Улаанбаатар хот
mobile menu

Олимпын хорооны ерөнхийлөгчийг шалгах хүсэлт иржээ

2019-01-03 14:47:00

Монголын “Олимпизмыг аваръя” хөдөлгөөн Олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг шалгах хүсэлтийг Олон улсын Олимпын хорооны Ёс зүйн хорооны дарга Бан Ги Мүнд илгээжээ. “Олимпизмыг аваръя” хөдөлгөөний тэргүүн Ч.Бат-Эрдэнийн илгээсэн уг захидалд, Д.Загдсүрэн нь Монголын Олимпын хорооны нэр хүндийг унагасан бөгөөд түүнийг албан тушаалаас нь огцруулах хэрэгтэй гэж бичсэн байна. Д.Загдсүрэн нь 2017 онд Олимпын хорооны ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон. Ингэснээр тэрбээр дөрвөн жил хашдаг уг албыг тав дахь удаагаа улиран хашиж байгаа юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Гарчиг, агуулга хоёр нь нийцэхгүй юм бичсэн байх юм. Боловсролоо гэж....
2019/01/03 64.119.27.179