8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх долоо хоногт нэмэх градус хүрч дулаарна

2016-02-28 14:02:00

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Завхан голын эх, Их нууруудын болон  Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хэнтэйн уулархаг нутгаар 7-12 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул Тэрэлж голын сав газар,  Дорнод Дарьгангын тал нутгаар 4-9 градус хүйтэн,  говийн бүс нутгийн баруун хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна. Улаанбаатарт хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи барунаас секундэд 5-10 метр. 4-6 градус хүйтэн байна.

-3-НД ИХ НУТГААР ХҮЙТЭРНЭ-

Ирэх сарын 1-нд буюу мягмар гаригт төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 2-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун болон төвийн нутгаар цас орно. Салхи 1-нд зарим газраар секундэд 12-14 метр, 2-нд Алтайн уулархаг нутаг болон Арцбогдын өвөр хоолойгоор, 3-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед седундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Хүйтний эрч суларч Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгороор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна. 3-нд ихэнх нутгаар хүйтэрнэ гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment