Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох ажлыг энэ сараас эхлүүлнэ. Үүнтэй холбогдуулан олон нийтийн цахим сүлжээгээр иргэд, аж ахуй нэгжид олгох НӨАТ-ын буцаан олголтоос 10 хувийн шимтгэл авна гэх мэдээлэл тархаад байна. Тэгвэл Татварын ерөнхий газраас НӨАТ ын буцаан олголтоос 10 хувийн шимтгэл авч байгаа мэтээр ташаа мэдээллийг цахим хуудсаар тараасан байна. Энэ бол ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Иргэдийг 2018 оны баримтаа 2019 оны нэгдүгээр сарын 08 ны дотор бүртгүүлсний дараа мэдээллийг нь баталгаажуулаад, буцаан олголт өгөх ажлыг эхлүүлнэ гэх мэдээллийг өгсөн байна.
НӨАТ-ын буцаан олголтоос 10 хувийн шимтгэл авахгүй
2019-01-03 15:55:00