Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан онцгой байдлын албан хаагчид 2018 оны арванхоёрдугаар сарын 29-ний 09.00 цагаас 2019 оны нэгдүгээр сарын 02-ны 09.00 цаг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллажээ. Энэ хугацаанд төв, орон нутгийн онцгой байдлын анги, байгууллагад аюулт үзэгдэл, ослын найм, обьектын гал түймрийн 21 дуудлага ирсэн байна. Харамсалтай нь баярын өдрүүдэд улсын хэмжээнд төөрч осгосон, гал түймэрт өртсөн шалтгаанаар таван хүн нас барж, гурван хүн гэмтжээ.
Баярын өдрүүдэд төөрч осгосон, гал түймэрт өртсөн шалтгаанаар таван хүн нас баржээ
2019-01-03 16:50:00