8o
Улаанбаатар хот
mobile menu

ББСБ-ууд 2019 онд хувь нийлүүлсэн хөрөнгөө 1.4 тэрбум төгрөгт хүргэнэ

2019-01-03 17:10:00

Санхүүгийн зохицуулах хорооноос /СЗХ/ банк бус санхүүгийн байгууллагын /ББСБ/  салбарт хэрэгжүүлж буй чадавхжуулах бодлогын хэрэгжилт өнгөрөгч 2018 оны 3 дугаар улирлын байдлаар 95 хувьтай байна гэж мэдэгдлээ.  Энэхүү чадавхжуулах бодлого 2021 он хүртэл үе шаттай хэрэгжих бөгөөд 2019 онд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 1.4 тэрбум төгрөгт хүргэх шаардлагатай нийт 226 ББСБ байна.

Хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2016 оны 3 дугаар улиралд салбарын нийт хөрөнгө 724.2 тэрбум төгрөг байсан бол 2018 оны 3 дугаар улиралд 1.2 их наяд төгрөгт хүрч 66 хувиар өсөөд байна.

Мөн нийт зээлийн хэмжээ 81.3 хувиар нэмэгдэж 811.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө 4.2 хувь байсан бол 2018 оны 3 дугаар улирлын байдлаар 3.3 хувиар буурсан дүнтэй байна. Түүнчлэн банк бус санхүүгийн байгууллагын салбарт ажиллагсдын тоо чадавхжуулах бодлогын үр дүнд 30.8 хувиар өссөнийг СЗХ-ноос дуулгалаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл