8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

2019-01-04 08:29:48

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд хүйтэн хэвээр байна.

2019 оны 1 дүгээр сарын 3-ны 20 цагаас 2019 оны 01 дүгээр сарын 04-ний 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, Алтайн нурууны өвөр бэлээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 32-37 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 40-45 градус, өдөртөө 33-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын хөндийгөөр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 29-34 градус, бусад нутгаар 22-27 градус, өдөртөө бүх нутгаар 16-21 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-36 градус, бусад хэсгээр 27-29 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

1 дүгээр сарын 5-наас 1 дүгээр сарын 9-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

5-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд Алтайн нурууны өвөр бэлээр бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 31-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл