8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын даргыг огцруулах хуулийн төслөө өнөөдөр дахин Ерөнхийлөгч өргөн барина

2019-01-04 08:33:00

УИХ-ын даргыг огцруулах хуулийн төслөө Ерөнхийлөгч өргөн барихаар орсон боловч хүлээж авсангүй

Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг маргааш өргөн барихаар болсон тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийсэн юм. Учир нь шинэ хуулийг төслийг хууль санаачлагч бүтэн сарын хугацаанд вэбсайт дээрээ байршуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байх зэрэг олон шаардлагыг Хуулийн тухай хуульд заасан байдаг. Энэ шаардлагыг хангаагүй хэмээн УИХ-ын Тамгын газар үзсэн талаар З.Энхболд тайлбарлалаа.  Ерөнхийлөгчийн Тамгын газрын хувьд УИХ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 6-наас хойш хуралдаагүй, олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнөсөн гэж үзэж байгаа тул энэхүү хоёр тайлбараа хуулийн төсөлдөө оруулан өнөөдөр дахин өргөн барих юм байна. 

Хуулийн төсөлд “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг УИХ-д албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлнэ”, “Хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө” гэж тусгажээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл