8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын даргыг огцруулах тухай хуулийн заалтыг дэмжлээ

2019-01-04 08:38:29

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсаныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжлээ. Нэр бүхий гишүүдээс гаргасан саналыг төсөлд тусган хууль санаачлагчид уламжлахаар болов.

Төсөлд “УИХ-ын гишүүдийн олонхи УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг УИХ-д албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлнэ”, “Хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө” гэж тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын үйл ажиллагаа гацаанаас гарч, нийгэм, эдийн засгийн хүлээгдэж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно гэж хууль санаачлагч үзжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Оюун эрдэнийг хамгаалалтанд авах хэрэгтэй
2019/01/07 64.119.17.236
Шууданч
Энэ нь хуулийн дагуу бол шийдэж болох байлгүй дээ. Харин хууль бус, Үндсэн хуулийн бус арга л болчихов доо. Манайхан Де факто хийх дуртай улс л даа. Гэхдээ нэг хүн рүү юун ч олуулаа боргодог юм бэ дээ
2019/01/04 202.131.7.74
Ooo
Oyun erdeniig hamgaalaltand av. Mongolchuudaa, ur huuhduud chini amidrah horvood Enkhboldiig uldeemeer bna uu
2019/01/04 71.229.165.236