8o
Улаанбаатар хот
mobile menu

Жолооч нарын анхааралд

2016-02-28 12:38:00

Мотоциклийн жолооч нартай холбоотой зам тээврийн ослын улмаас жилд 100 орчим хүн нас барж, мөн төдий хэмжээний хүн бэртэж гэмтэн, хөдөлмөрийн чадвараа алдах байдал гарсаар байна. Мотоциклийн жолооч нартай холбоотой зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр тодорхой төрлийн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа боловч орон нутагт, ялангуяа сумдад замын цагдаагийн алба хаагчдын орон тоо маш дутмаг, хэсгийн төлөөлөгч цагдаа нарын хариуцах ажил ихтэйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд хүрэлцээ муутай, орон нутгийн иргэдийн өөрсдийн хариуцлагагүй байдал, эрх зүйн орчин бүрхэг, амьдралд хэрэгжих боломж муутай байдал зэргээс шалтгаалан төдийлэн дорвитой буурсан үзүүлэлт гарахгүй байна.

Жишээлбэл 2012 онд мотоциклийн жолооч нартай холбоотой зам тээврийн осол 371 гарч байсан боловч 2013 онд 330 болж буурсан үзүүлэлттэй байгаа боловч хэрэг, ослын улмаас нас барсан хүн 2012 онд 112 байсан бол 2013 онд мөн 112, гэмтсэн хүн 2012 онд 187 байсан бол 2013 онд 191 болж 2,1 хувиар өссөн байна. Түүнчлэн албан бус мэдээллээр хөдөө орон нутагт эмнэлгийн байгууллагад хандаж байгаа хүмүүсийн нэлээд хувийг мотоциклиос унаж бэртэж гэмтсэн хүн эзэлдэг бөгөөд тэд ихэвчлэн өөрсдийн буруугаас болж мотоциклиос унаж бэртсэн тул цагдаагийн байгууллагад хандаж шалгуулдаггүй, ахуйн ослын шинжтэй шийдвэрлэгдэж, албан ёсны тоон мэдээнд ордоггүй байх тал ажиглагдаж байна.

Хөдөө орон нутагт гарч байгаа мотоциклийн жолооч нартай холбоотой зам тээврийн осолд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осолд орсон тохиолдол 2012 онд 119 буюу нийт мотоциклийн жолооч нартай холбоотой ослын 32 хувь, 2013 онд 93 буюу 28,1 хувийг эзэлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
mototsikl unahsan hvn jolooch bishvv
2016/02/28 103.17.108.42
Жолооч нарын анхааралд байхдаа яахав дээ
2016/02/28 103.17.108.42