Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Чойжингийн Хурц, Жамбын Бямба нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо.
Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны доктор, профессор Жамбын Бямба, Хөдөлмөрийн баатар, Геологи-эрдэс зүйн ухааны доктор Чойжингийн Хурц нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Уул уурхай, ашигт малтмалын асуудлыг хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллах юм.