7o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Хүрэлбаатар: "ТЭДС"-д улсын төсөвт буцааж төлөх ёстой хугацаа хэтэрсэн  өрийн хэмжээ нэмэгдэж, 132 тэрбум төгрөг байна

2019-01-04 10:19:00

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Яагаад Засгийн газрын гишүүд хуралдаандаа суухгүй байна вэ. Танай намын ойлголцолд хүрэх болов уу?

 -Манай намын Удирдах зөвлөл, бага хурлын шийдвэр гарсан. Бид бүгдээрээ улстөрчид. Улс  төрийн байгууллагын шийдвэр гарсан, түүнийг дагах ёстой. Би маш тодорхой хариулт өглөө. Манай намын Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан. Дараа нь Бага хурлын шийдвэр 95 хувьтай гарсан. Бид Бага хурлын шийдвэрээрээ УИХ-д нэр дэвшиж сонгогдсон.

-Танай нам УИХ-ын дарга, Засгийн газраа унагаана гэсэн  асуудлаас болж олон зүйл гацаж байна? 

-Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Сангийн яамны үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Бид УИХ-д Татварын багц хуулийг боловсруулаад өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан. Одоог хүртэл хэлэлцүүлж өгөөгүй. Энэ хуулиар ААН-үүдийн орлого 1.5 тэрбумаас доошоо бол 1 хувийн татвар төлдөг, жилдээ хоёр удаа тайлан гаргах, энгийн болгох зэрэг улс орон даяар хэлэлцүүлэг хийсэн татварын хуулийн төсөл. Тендэрийн тухай хууль байна.

 -Сангуудын шалгалт юу болж байна вэ. Үргэлжлүүлэн шалгаж байгаа юу?

-Шалгаж байна. Зарим сангуудыг эргэж шалгах, нягтлах нөхцөл гарч байна. Тариалан эрхлэлтийг дэмжих санд улсын төсөвт буцааж төлөх ёстой хугацаа хэтэрсэн  өрийн хэмжээ нэмэгдэж, 132 тэрбум төгрөг байна. Нэгдүгээр сардаа багтааж Засгийн газрын хуралдаанд оруулна.

 -Ноцтой зөрчил байна уу?

 -Цаг хугацаандаа төлөгдөхгүй байгаа нь ноцтой зөрчил.

 -Төрийн банкны Баярсайхан захирлын холбогдсон хэрэг өмнөх Засгийн газрын үед хийгдсэн асуудал уу?

-Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийн зээл олгосон асуудал үүссэн. Үүнтэй холбоотой н.Баярсайханыг шалгаж байна гэж ойлгосон.  

-Хяналтын их хэмжээний мөнгө гарч болох уу? 

-Тэгсэн байна лээ. Сангийн сайдаар очсоноос хойш би үүнийг зогсоосон. Би Сангийн сайд болсоноос хойш Төрийн банкны 70 гаруй захирал байсныг 40 гаруй болгосон.

-Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдчихлээ. Дундаж давхаргатаа ачаа үүрүүллээ гэсэн шүүмжлэл байна. Та үүнд хариулт өгөхгүй юу?

-Энэ өмнөх Засгийн газрын үеийн гаргасан шийдвэр. У.Хүрэлсүхийн Засгийн газар ийм шийдвэр гаргаагүй. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад хийсэн зарим ажлыг эргэн сануулъя гэж бодож байна. Хүн амын орлогын албан татварын дөрвөн шатлалтай болгочихсон байсан. Үүнийг ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд ингэж тохирсон байсан. Уг дөрвөн шатлалыг буцааж нэг шатлалд оруулсан. Тэр үед ОУВС болон бусад хүмүүс төсвийн алдагдалд орно гэж байсан. Өнөөгийн эдийн засгийн өсөлт бий болчихсон, төсөв алдагдалд орохгүй гэж бид үзсэн. Эдийн засгийн өсөлт гараад явж байна. Эдийн засгийн идэвхижилт улс орон даяар явагдсан. Нийгмийн даатгалын шимтгэл бол тухайн хүнд өөрт нь эргээд зарцуулагддаг мөнгө шүү. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
ЖДҮ гээд гараад ирэхээр л сүйд болж гэнэ?! Урьд нь юугаа харж үхснийгээ хийж байсан юм энэ Хүрэлбаатар?! ЖДҮ-г ЗГ үгсэн хуйвалдаж зохион байгуулсан л вм байналээшдээ?! Монголын баялагийг цөлмөнч минь?
2019/01/08 139.5.217.144

Цаг агаарт, төрийн зудад хавчигдан байж ядаж яваа хэдэн тариаланчдаа ТЭДС-гаар дамжуулж зээлээр авсан хэдэн техникийнх төлөө жишээ болгон дурьдаад хавчих санаатай байх шиг байнаа энэ луйварчин?!
2019/01/05 202.126.89.196

Үнэндээ гайхаж байнаа?! Ямарч гэмгүй М.ЭНХБОЛД даргатай л ноцолдоод байх юм?! Хүрэлбаатар мэт олон луйварчдыг яах ч үгүй юм?! Гишүүд хуралдаа суухгүй, ЖДҮ зээлд хамрагдсан нь эрүүгийн онц ноцтой хэрэг
2019/01/04 202.126.89.92
Зочин
Хотгор шанагын уурхайг төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн гадныханд зарсан Ч. Хүрэлбааьар гэгч хувалзыг УИХ, ЗГ-аас зайлуулаач ээ.
2019/01/04 103.229.122.126
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой аргыг та юу гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 356