8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон байрны хулгайчийг үйлдэл дээр барьжээ

2019-01-04 10:50:00

Орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан эмэгтэй 32 настай "Ш"-г цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлжээ.

Тодруулбал Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид буюу СХД-ийн 18 дугаар хорооны цагдаа а/а Б.Батбаатар, д/а Э.Мөнхжаргал, д/а Ө.Энхманлай нар тус нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад нь айлын цонх онгорхой байсан дотор нь нэг эмэгтэй хүн юм ухаад байгаа харагдсан сэжиг бүхий санагдаад шалгахад урьд өмнө 4 удаагийн хулгайлах төрлийн гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан этгээд байсаныг илрүүлжээ.

“Ш”- нь нялх 2 сартай хүүхэдтэй түүнийгээ тэжээхийн тулд амьдарлын боломж муу учир хулгайн хийсэн гэх мэдүүлэгийг урьдчилсан байдлаар мэдүүлжээ. Хулгайлаж байсан эд зүйлийн үнэлгээг урьдчилсан байдлаар тогтооход 22 сая төгрөгний үнэ бүхий Турк алтан ээмэг, бөгж, зүүлт, мөнгөн аяганууд, мөнгөн эдлэл хэрэглэл халбага зэрэг тогтоогдож байгаа аж. Хэрэгт холбодон шалгадаж этгээдийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Мөн уг хэргийг үйлдэхдээ мөн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст хулгайн гэмт хэргээг шалгагдаж байсан аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment