8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Эрдэнэбат: Ирэх долоо хоногт бүтэн хэлэлцээд явбал Ерөнхийлөгчийн санаачилсан хууль батлагдах боломжтой

2019-01-04 13:03:45

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүйн улмаас 9 дэх удаагаа хуралдаж чадахгүй байдал хүрлээ. Нэр бүхий 40 гишүүн УИХ-ын даргыг огцортол хуралдаанд оролцохгүй хэмээн УИХ-ыг бойкотолж, Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан өргөн бариад байна. Уг хуулийн төсөлд УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах асуудлыг тусгаад байгаа билээ.   

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат байр сууриа илэрхийлэв. Тэрбээр  " АН-ын хувьд ардчилсан төр, эрхзүйт төрийг хүндэлж, өнөөдөр хууль сахих үүргээ биелүүлээд, хуралдаанд сууж байна. Харамсалтай нь олон долоо хоног хуралдсангүй. Олон долоо хоног төрийн ажил гацлаа. Эндээс гарах хоёр л гарц байна гэж бид харж байгаа. Нэгдүгээрт, УИХ гишүүдийнхээ саналаар өөрөө огцрох. Үүнийг ард түмний хүсэн хүлээж байгаа гэж бодож байна. Энэ асуудлыг бид Даваа гарагт бүлгийн хурлаараа ярилцана. Хоёрдугаарт, энэ өргөн барьсан хуулийн асуудал. Их хурлын дарга хуулийн төслийг Төрийн байгууллалтын байнгын хороонд шилжүүллээ гэж сая мэдэгдсэн. Ирэх долоо хоногт мөн энэ асуудлыг бүлгээрээ хэлэлцэж шийдвэрээ гаргана. Ирэх долоо хоногт бүтэн хэлэлцээд явахад энэ хууль батлагдах боломжтой" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
МУУ ХАР ХЭРЭЭГ БУУДЧИХ УУ ЖАНЖААН
2019/01/04 202.179.24.5